Дотоод хүүхэд гэж юу вэ?
Бага наснаас үүссэн мэдрэлийн холбоосууд, далд ухамсарт байдаг зан авируудыг нэгтгээд иннер чайлд буюу дотоод хүүхэд гэж нэрлэдэг.
Бага насны сэтгэлийн шархууд бие сэтгэлд хадгалагдаж, таны дотоод хүүхдийг зовоосоор байдаг. Дотоод хүүхдээ эдгээх нь сэтгэлийн шархаасаа ангижрах үйл юм.
Сэтгэлийн шархаасаа болоод бид өөрийн мэдэлгүй хохирогч, аврагч, ая тал засагч, төгс хүн гэх мэт дүрүүдэд тоглосоор байдаг.
Сэтгэлийн шархаа эдгээснээр энэ дүрүүдийг тоглохоо больж эрх чөлөөтэй болоход тусалдаг. Та өөрөө ч мэдэлгүй гаргадаг зан авираа засах, эергээр өөрчилж эхэлдэг.
Дотоод хүүхдээ эдгээснээр та өөртөө хайр өгч, халамжилж сурна. Өөрийнхөө ээж шиг өөрийгөө асарч, өөрийнхөө аав шиг өөрийгөө өмгөөлж хамгаалж сурна.
Ингэснээр та гайхалтай амьдралыг цогцлоож, таны сэтгэлзүй ямагт тогтвортой, та дотоод сэтгэлдээ амар амглан болдог юм.
Иннер Чайлд хөтөлбөр маань 5 үе шатаар явагддаг. Нялх нас, Хөлд орсон нас, Бага нас, Сургуулийн бага нас, Өсвөр нас гэх 5 үе шатаар таныг хүүхэд насны сэтгэлийн шархаа эдгээхэд тусална.
Сэтгэлийн шарх буюу биднийг хүлж хорьж байдаг айдас, гутамшиг, уур уцаар, гэмшил гэх мэт эмоцуудыг тавьж явуулахад төвлөрдөг.
Долоо хоног бүр тогтмол 1 удаа 90 минутын хугацаатай ганцаарчилсан уулзалт хийдэг. Үйлчлүүлэгчийн шаардлагаар нийт үргэлжлэх хугацаа нь өөр өөр байдаг.
Эдгэрлийн үр дүн:
✅ Дотоод сэтгэлийн мэдрэмжүүдээ ажиглаж, тогтворжуулна
✅ Сэтгэлийн өвдөлтийг ойлгож, эдгээх арга техникийг сурна
✅ Дурсамжтайгаа ажиллаж, дотоод хүүхэдтэйгээ холбогдоно
✅ Дотоод хүүхдээ сонсож, өвдөлт шаналлыг нь эдгээж тавьж явуулна
✅ Ирээдүйд сэтгэлийн шарх дахин сэдрэхээс сэргийлэх аргыг сурна
Монгол хүний сэтгэлзүй эрүүл амгалан байг!
Та өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж, өөрийн сэтгэлзүйгээ эдгээх боломжийг үүсгээрэй.