top of page

Дүрэм Журам

Гэгээмор Сэтгэлзүйн Төв нь сэтгэлзүйн анагаах ухаан, боловсролын ухаан хоёрыг хослуулан хувь хүнийг сэтгэлзүйгээ дээшлүүлэхэд нь, олон нийтийг сэтгэлзүйн соёлд суралцахад нь тусалж дэмжих чин зорилготой. 

Манай төвийн сэтгэлзүйн үйлчилгээг авснаар доорх Нууцлалын Дүрэм, Ёс Зүйн Дүрэм, Ур Чадварын Дүрэм та хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. Бид дүрэм журмаа үе үе шинэчилж байх бөгөөд аливаа өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон даруй вэб хуудсандаа нийтлэх болно.

Хэрвээ Гэгээмор Сэтгэлзүйн Төвийн сэтгэлзүйч, багш, ажилчид доорх дүрмүүдийг зөрчсөн тохиолдол гарвал та энэ холбоосоор Санал Гомдол-оо илгээх боломжтой. Таны санал гомдолыг бид нухацтайгаар хүлээн авч, хянан шалгах буюу шаардлагатай бол холбогдох сэтгэлзүйч, багш, ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээг авах болно. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2024 оны 2-р сар

Бид үйлчлүүлэгчдийнхээ хуул зүйн эрх ашиг, аюулгүй байдлыг хангахын тулд бидэнд итгэмжилсэн хувийн мэдээллийг нууцлах, нууцлалыг хамгаалах зорилготой. Энэхүү Нууцлалын Дүрэм нь үйлчлүүлэгчийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хуваалцах, хамгаалахтай холбоотой бидний үйл ажиллагааны дүрэм болно.

1. Мэдээлэл цуглуулах хүрээ. Бид үйлчлүүлэгчдээс дараах мэдээллийг цуглуулдаг бөгөөд үүнд:

  • Ерөнхий мэдээлэл (жишээ нь: нэр, нас, хүйс)

  • Өвчний түүх ба одоогийн шинж тэмдгүүд

  • Сэтгэлзүйн зөвлөгөө, явцын тэмдэглэл

  • Төлбөрийн хийсэн дансны мэдээлэл

  • Уулзалтын дундуур хуваалцсан мэдээлэл

Энэхүү мэдээлэл нь сэтгэлзүйн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх, бидний үйлчилгээг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулахад шаардлагатай.

2. Нууцлал хадгалах зарчим. Бид үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахын тулд дараах арга хэмжээг авдаг бөгөөд үүнд:

  • Өндөр нууцлалтай вебсайт, платформууд ашиглах

  • Зөвхөн эрх бүхий ажилтнуудад үйлчлүүлэгчийн бүртгэлд нэвтрэх эрхийг олгох

  • Гэгээмор Төвийн сэтгэлзүйч нарыг тогтмол сургалтад хамруулан, үйлчлүүлэгчийн мэдээллийг хамгаалах арга, зайлсхийх үйлдлүүдийг зааж өгөх

  • Үйлчлүүлэгчийн мэдээллийг, 4. дугаар зүйл заалтад зааснаас бусад нөхцөлд, чандлан хадгалж гуравдагч этгээд болон байгууллагад зарах, түгээх, хэсэгчлэн хүртээхийг хатуу хориглох

3. Мэдээлэл хэрэглэх хүрээ. Бид үйлчлүүлэгчийн мэдээллийг дараах байдлаар хэрэглэгэд:

  • Сэтгэлзүйн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөхдөө

  • Үйлчлүүлэгчийн үзүүлж буй бусад эмч нартай хамтран ажиллах

  • Үйлчилгээний төлбөр тооцоо, цагийн хуваарийг зохицуулах

  • Үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд санал сэтгэгдэл хүлээн авах

  • Хууль эрх зүйн шаардлага, холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөх

4. Мэдээлэл хуваалцах нөхцлүүд. Үйлчлүүлэгчийн мэдээллийг дараах нөхцлүүдэд гуравдагч этгээдэд хуваалцах боломжтой ба үүнд: 

  • Үйлчлүүлэгч өөрөө зөвшөөрөл өгсөн бол

  • Шүүхийн шийдвэр, хууль хүчний байгууллагын тушаалаар

  • Үйлчлүүлэгч нь бусдад хор хөнөөл учруулсан, сэжигтэй мэдээлэл илэрсэн бол

  • Үйлчлүүлэгч нь өөрийн амь нас, бусдын эрх ашигт хохирол учруулах болзошгүй бол

5. Үйлчлүүлэгчийн эрх. Үйлчлүүлэгч нь өөрийн хувийн мэдээллийг хамгаалах нууцлахад дараах байдлаар оролцох эрхтэй:

  • Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийн хуулбарыг авах, бүртгэлийг хянах

  • Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийн алдааг засах, хэрэгтэй бол шинэчлэх

  • Үйлчлүүлэгч өөрийн сонгосон хүмүүстээ өөрийн мэдээллийг задлахгүай байх

bottom of page